Article arguing for the resignation of the Erdenebat government
7 October 2017
Mongolia’s parliament voted to oust Prime Minister Jargaltulga Erdenebat on 7 September 2017. A new prime minister was chosen in October. While the reason for Erdenebat's fall from grace may have been his party's loss in the presidential election in July, the roots run deeper.
What follows is the translation of an opinion piece in the Unuudur newspaper that appeared in late August. It was accompanied by an opposing piece arguing that Mongolia should not oust the prime minister as the country did not need more political instability.
Resignation is essential for going forward
Өнөөдөр 25 August 2017
By T. Ehkhbat
"Ж. Эрдэнэбат Засгийн газраа эмхлэн байгууулахад эдийн засаг нэг хувийн өсөлттэй байсан. Тэгвэл жилийн дараа 5.3 хувиар өслөө. Энэ нь Засгийн газрын зөв мэргэн бодлогын үр дүн" гэсэн ухуулгыг та сүүлийн өдрүүдэд олон сонссон байх. Засгийн газрыг огцруулах чимээгээр хамгаалах ажиллагаа явуулсны нэг нь энэ. Жилийн хугацаанд Засгийн газар эдийн засгийг өсгөх бодитой ажил амжуулсан уу. Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаас өөрөөр эдийн засгийг сэргээх дорвитой арга хэмжээ аваагүй нь үнэн.
"When the Erdenebat government was formed, economic growth was at 1%. One year later it grew by 5.3% thanks to the policies of the government". You have probably heard this propaganda many times in the past few days; it is an exercise in defending the government against calls for its resignation. But has the government done anything concrete in the past year to grow the economy? In fact, apart from securing the International Monetary Fund's Extended Fund Facility, the government has not itself adopted any strong measures for economic revival.
Хагас жилийн дүнгээр дотоодын нийт бүтээгдэхүүн 5.3 хувиар өсөхөд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр нөлөөлсөн нь дамжиггүй. Гэхдээ ийм хэмжээгээр өсөх хөшүүрэг болоогүй. Дэлхийн зах зээлд нүүрс, зэс, алт, төмрийн хүдрийн үнэ өссөн нь манай эдийн засгийг ингэж дээшлүүлсэн хэрэг. Тэгэхээр дотоодын мэргэн бодлогоос шалтгаалж эдийн засаг өсөөгүй байгаа биз. Бид эдийн засгийг таван хувиар өсгөчихлөө гэж цээжээ дэлдэх нь утгагүй явдал.
The Extended Fund Facility has undoubtedly had an impact on growing GDP by 5.3% in six months. But this is not what leveraged this level of growth. What raised economic growth was the increase in prices for coal, copper, gold, and iron ore on the world market. It is meaningless for the government to boast of raising economic growth by 5%. Economic growth did not come about because of wise domestic policies.
Аливаа улсын хөгжил эдийн засгийн бодлогоосоо шууд хамаардаг. Эдийн засгийн бодлого нь сайн, дотоодын нийт бүтээгдэхүүн нь тогтвортой өсөж байвал нийгэмд тулгарсан бэрхшээлүүд хар аяндаа цэгцэрдэг жамтай. Тиймээс Засгийн газрыг нийгмийн гэхээсээ илүү эдийн засгийн зөв бодлого явуулж байна уу гэдгээр дүгнэдэг юм. Одоогийн Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хэтэрхий найдаад, дотоодын нөөц бололцоогоо дайчлахгүй нь гэсэн айдас төрүүлж байна. Бас болоогүй, түншлэгч байгүүллагадаа өгсөн амлалтаасаа ухарсан. Итгэл алдарсан нөгөөдүүл нь санхүүжилтээ хойшлууллаа. Тодруулвал, хүүхэд бүрт бэлэн мөнгө тараахгүй гэсэн амлалтаа зөрчингүүт Азийн хөгжлийн банк энэ жил хийхээр төлөвлөсөн санжүүжилтээ дараа онд болгож хойшлуулав. Энэ бас л эдийн засгаа "алж" байгаа хэрэг.
Development in any country is directly related to economic policy. It is a given that with good economic policy-making and steady GDP growth, the difficulties facing a society will fall into place. For that reason, governments are judged more on their economic policies than on their social policies. The current government has been too focussed on securing the IMF Extended Fund Facility, giving rise to fears that it will not be able to exploit its potential. And in fact it has not. It has broken promises it gave to partner organisations, forfeiting trust and bringing about postponements in financing. To be specific, the moment the government broke its commitment not to distribute cash gifts to children, the Asian Development Bank rescheduled its planned financing to the following year. This is also "killing" the economy.
Бидэнд эдийн засгаа өөд нь татах хангалттай нөөц бий. Жишээ нь, Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад эдийн засагт дорвитой хувь нэмэр болно. Хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэж, бараа бүтээгдэхүүнээ өртөг шингээн борлуулна. Тэгвэл Тавантолгойг хөдөлгөх сураг чимээ ч алга. Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат энэ талаар нэг ч үг дуугарсангүй. Засгийн газар байгуулагдсан даруйд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон Ц. Дашдорж ажлын хэсэг байгуулан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэнэ гэж баахан гүйв. Канадын Торонтод болсон уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцохдоо "Манайх Тавантолгойгоо "хөдөлгөх" гэж байгаа" гэж ярьсан. Гэтэл хоёр хоногийн дараа Сангийн сайд Б. Чойжилсүрэн "Тавантолгойг хөдөлгөхгүй" гэв. Бас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж. Мөнхбат "Тавантолгойг би мэднэ" гэж энд тэнд ярьж явдаг сурагтай.
We have the resources to pull the economy up. For example, concluding an investment contract for the exploitation of the Tavan Tolgoi deposit would make a strong contribution to the economy by increasing investment and jobs and allowing production to be sold above cost. But we have had no news on getting Tavan Tolgoi up and running. Prime Minister Erdenebat has said nothing at all. Ts. Dashdorj, who was appointed Minister for Mines and Heavy Industry when the government was formed, set up a working group and worked energetically to have an investment agreement finalised for Tavan Tolgoi. He took part in a meeting of investors in Toronto, Canada, where he said "we are about to get Tavan Tolgoi moving". Two days later the Finance Minister B. Choijilsuren said "We won't be getting Tavan Tolgoi moving". And there was news that the leader in charge of the government secretariat, J. Monkhbat, was going around saying "I know about Tavan Tolgoi".
Энэ улсын бодлогыг хэн зангиддаг юм бэ? Хэн Ерөнхий сайд нь юм бол. Ж. Эрдэнэбат үнэхээр зангараггүй юм. Намын дарга биш учраас хөдөлж чаддаггүй юм гэж зарим нь өмөөрөх. Тэгвэл намын дарга нь Засгийн газраа удирд. С. Баяр "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хариуцлагыг би үүрнэ гэж хэлсэн. Үүрсэн. Түүн шиг зоримог Ерөнхий сайдаар удирдуулмаар байна. Зоримог байж "Оюутолгой"-г хөдөлгөснөөр монголчууд хожсон. Одоо Тавантолгойг хөдөлгөх зоримог Засгийн газар хэрэгтэй байна.
Who is in charge of the country's policies? Who is Prime Minister? J. Erdenebat isn't really in charge. Some people defend him by saying that he can't act because he is not the party leader. So why doesn't the party leader lead the government? S. Bayar said that he would take responsibility for the proposed Oyu Tolgoi investment agreement. And he did. We need a resolute Prime Minister who can lead like Bayar did. It was a win for Mongolians when Bayar put Oyu Tolgoi on track. We now need a resolute government that can do the same for Tavan Tolgoi.
Манайх сонгуулиас сонгуулийн хооронд дөрвөн жилээр хэмжигдэх улс төрийн бодлоготой, түүхий үнэ ханшийг дагаж савладаг эдийн засагтай хөөрхийлөлтэй улс. Засах шаардлагатайг улстөрч болгон ярьдаг, даанч нэг ч алхам хийдэггүй нь харамсалтай. Улс төрийн урт хугацааны бодлого хэрэгжүүлэх, түүхий эдийн үнийн хамаарлаас эдийн засгаа гаргах суурийг тавих хүчтэй Засгийн газартай болъё. Дахиад нэг эмгэнэлтэй жишээг эш татъя. Махны экспортыг нэмнэ гэсэн мянгуужингийн үлгэрийг олон жил ярив. Махны экспортыг нэмэгдүүлэх ямар алхам хийсэн бэ? Үйлдвэрүүд нядлах малгүй байхад махны экспортыг нэмнэ гэж үлгэр ярихаа болих хэрэгтэй. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь Монгол Улсын хамгийн том тулгамдсан асуудал. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх "урт аян"-д мордох Засгийн газар хаана байна вэ? Энэ Засгийн газар Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн мөнгөнд гол анхаарлаа хандуулж, өөрсдөдөө хэрхэн ашигтай хуваарилахад санаа зовсоор дуусна. Тиймээс огцруулж, зоригтой, мэргэжлийн Засгийн газар байгуулан, эдийн засгаа өсгөх дотоодын нөөц бололцоогоо дайчлах даалгавар өгөх хэрэгтэй. Энэ Засгийн газрыг унагахгүй бол урагшлах зам харагдахгүй байна.
We are an unfortunate country with government policies measured out in four year terms between one election and the next and an economy dependent on market prices for raw materials. Every politician talks of the need to fix this but regrettably no one has taken steps to do anything. We need a strong government that can carry out long-term policies and lay the basis for releasing the economy from its dependence on the price of raw materials. Let me take one more lamentable example. For many years people have been discussing the fantasy of increasing meat exports. What steps have been taken to do so? With factories unable to get hold of livestock for slaughter, we should stop kidding ourselves. The greatest problem facing Mongolia is the development of industry. Where is the government that can embark on the long road of industrial development? This government devoted most of its attention to securing the Extended Fund Facility, only to end up worrying about how to profitably divide it up. This government must resign and a bold, professional government should be formed, tasked with mobilising policies to develop the potential for economic growth. Unless this government resigns, there will be no way ahead.
The Mongolian People’s Party came to power after elections in 2016 on a wave of popular revulsion against the irresponsibility and lack of discipline of the previous Democratic government. Contrary to expectations that it would prove a safe pair of hands, however, the Mongolian People's Party has largely been in the mould of its predecessor, unable to escape the mire of corruption and cronyism that sent the country to the brink of bankruptcy.
Like much in the Mongolian media, the above article consists of reasonable-sounding discussion, pointing out the failure of the MPP to take the economic initiative. It omits the more egregious sins that lost the Erdenebat government its mandate, notably the award of lucrative concessions to companies related to cabinet ministers. It also fails to mention why the party felt impelled to embark on a path of fiscal irresponsibility before the presidential election. The handout to the nation's children was a desperate attempt to salvage the campaign of the MPP's own flawed candidate, Enkhbold, who is deeply disliked in the capital Ulaanbaatar for the perception that he sold off the city's vacant land (including disaster refuge spaces) for personal gain when he was mayor. Enkhbold lost due to his poor showing in the capital. p>
Battulga is a populist running on an anti-Chinese platform who benefited from a campaign of whispers about Enkhbold's Chinese ancestry. While it's tempting to regard Battulga's election as Mongolia's answer to Brexit and Trump, the resemblance isn't completely apt. Many Mongolians were dissatisfied with all the candidates on offer and failed to cast valid votes. Battulga's victory was due not to his overwhelming popularity but to voters who chose him as the lesser of two evils.